Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төслийн хүрээнд хүүхдийн хувийн мэдээлэл, дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглах, цахим дарамт, цахим гэмт хэргийн эрсдэлээс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч, эцэг эх, асран хамгаалагч болон төрийн байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой болгохоор тусгажээ.
Тухайлбал, 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, ашиглахыг хориглох, 13–16 насны хүүхдийн хэрэглээнд аюулгүй байдлын хамгаалалт, зохистой хэрэглээний тохиргоо нэвтрүүлэх зохицуулалтыг санал болгосон байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд нас баталгаажуулах технологи, платформуудын хариуцлага, хүүхдийн хувийн мэдээллийн хамгаалалт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хуулийг хэрэгжүүлэх зардлын талаар асуулт тавьж, хариулт авчээ.
Эх сурвалж: https://parliament.mn/
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар