ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ (Өгүүлэл, нийтлэлийн эмхэтгэл)
ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ (Өгүүлэл, нийтлэлийн эмхэтгэл)
book_05

Хоёр зууны уртад сэтгүүлийн хуудааснаа мөнхрөн үлдэж, өнөө цагийн “Өмгөөлөл судлал”-ын үнэт өвийг зүй ёсоор тооцогдох мэргэжил нэгтнүүдийнхээ өгүүлэл, нийтлэлийг тухайн он цагийн дараалал, байгаа чигээр нь эмхтгэн нийтэлж, хоёр дахь удаагаа уншигч таны оюуны санд хүргэж байна.

Энэхүү нэмж засварласан хоёр дахь хэвлэлдээ өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн ажил хэргийн талаар орхигдуулсан төлөөнөө заалдагч, улсын өмгөөлөгч, өмгөөлөлд бэлтгэх, ЗХХШ ажиллагаанд өмгөөлөгч оролцох, Өмгөөлөгчдийн холбооны Их хурлын илтгэлүүд, гадаад орнуудын өмгөөллийн туршлага зэрэг олон үнэт санаа, өгүүлэл, нийтлэлийг эмхэтгэн нэмж оруулсан бөгөөд уг бүтээлд БНМАУ-ын Дээд шүүхийн анхны дарга агсан Ц.Гүрсэдийн 1928 онд бичсэн өгүүллээс эхлээд 2011 оныг дуустал нийтийн хүртээл болсон 115 зохиогчийн 169 өгүүлэл, нийтлэлийг он цагийн дарааллаар багтаасан болно.

Эрхэм хуульч, өмгөөлөгч нар болон түүнд бэлтгэгдэн мэргэшиж буй туслах болоод дадлагажигч нарын оюунд нь хувь нэмэр оруулсан энэхүү бүтээлийг та бүхэнд өргөн барьж байна.

Эрхлэн хэвлүүлсэн: “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм
Зөвлөх: Б.Пүрэвням (Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан)
Эмхтгэсэн: З.Сүхбаатар, П.Оюундэлгэр, Х.Жаргалсайхан

book_26_Тайландын вант улсын хуульчийн тухай хууль

ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСЫН ХУУЛЬЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

book_30_Монгол улсын их хурлын сонгууль

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ (гэрээний загвар)

book_29_Монгол улсын их хурлын сонгууль

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ (сургалтын гарын авлага)

book_28_Өмгөөлөл судлал

ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ (Гуравдугаар боть)

book_27_БНМАУ-ын иргэний хууль 1963

БНМАУ-ын Иргэний хууль (1963)-ийн эх сурвалж

book_24_Монгол улсын иргэний эрх зүй

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ