ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ (Хоёрдугаар боть)
ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ (Хоёрдугаар боть)
book_16_Өмгөөлөл судлал 2

“Өмгөөлөл судлал” нэгдүгээр ботийг өмнө гаргаж олны хүртээл болгохдоо өмгөөллийн үйл ажиллагааны алс хэт, стратеги зорилтыг тодорхойлох, цаашилбал судлаач, боловсрох ухаанд эрэл хийгч өмгөөлөгчдийн хойч үеийнхний судалгаа шинжилгээ, эрдмийн ажил, илтгэл мэдээлэлд ашиглахад тохиромжтой талаас нь бодож олон арван зохиогчдын хоёр зуунд туурвисан бүтээлийг анх удаагаа эмхэтгэн уг төслийг эхэлж байсан. Тэгвэл энэ удаа өмгөөллийг тойрсон шинэтгэлийн асуудлаар нийтлэгдсэн өгүүлэл, судалгаа шинжилгээний сонирхол татсан бүтээлийг эмхэтгэсэн хоёрдугаар ботийг уншигч таны гар дээр өргөн барьж байна.

Энэхүү хоёрдугаар ботийг бүтээхдээ шинэтгэлийн асуудал, нэр томьёо, илтгэлүүд, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, харьцуулсан судалгуунуудыг хамруулан өмгөөлөгчийн эрх зүйн орчин түүнийг шинэтгэх санаа, эрэлхийлэлд зориулж 30 зохиогчийн 33 өгүүлэл, нийтлэлийг багтаасан. Өмгөөлөл судлалын хоёрдугаар боть болон хэвлэгдэж байгаа энэхүү бүтээлийн онцлог нь өмгөөлөгчийн эрх зүйн орчны шинэтгэлийн талаарх нэг сэдвийн хүрээнд олон зохиогчид өөрийн судалгаа, дүгнэлтийг танилцуулж байгаад оршино.

Эрхлэн хэвлүүлсэн: “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирм, “Өмгөөлөл судлалын академи”
Зөвлөх: Б.Пүрэвням (Профессор, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч асан, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн асан)
Эмхэтгэсэн: З.Сүхбаатар, П.Оюундэлгэр

book_26_Тайландын вант улсын хуульчийн тухай хууль

ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСЫН ХУУЛЬЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

book_30_Монгол улсын их хурлын сонгууль

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ (гэрээний загвар)

book_29_Монгол улсын их хурлын сонгууль

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ (сургалтын гарын авлага)

book_28_Өмгөөлөл судлал

ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ (Гуравдугаар боть)

book_27_БНМАУ-ын иргэний хууль 1963

БНМАУ-ын Иргэний хууль (1963)-ийн эх сурвалж

book_24_Монгол улсын иргэний эрх зүй

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ