ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧИГ I
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧИГ I
book_22_Захиргааны ерөнхий хуульд холбогдох баримт бичиг

Захиргааны ерөнхий хуулийг батлах үйл явц огтхон ч дардан байгаагүй, мөн хуулийг тохиолдлын журмаар батлаагүй болох нь уг хуулийг хоёр парламент, гурван хууль зүйн сайдыг дамжин хэлэлцэгдэн батлагдсан явдлаас харж болно. Түүнчлэн уг хуулийг боловсруулахдаа дан ганц гадаад улс орнуудын ижил төрлийн хуулийг шууд зээлдэн нутагшуулах замаар батлан гаргаагүй болох нь түүнийг боловсруулах үйл явцаас тод харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, уг хууль нь Монголын захиргааны эрх зүйн эрдэмтдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Тус хууль батлагдсанаар захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагааг нэгдсэн суурь зарчимд нийцүүлсэн, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах зорилгоор захиргаа аливаа шийдвэр, үйл ажиллагааг явуулах болохыг баталгаажуулсан хэмээн үзэж болно. Иймийн учир уг хуульд холбогдох түүхэн баримтыг үе үеийн судлаачдад хүргэх зорилгоор энэхүү бүтээлийг эрхлэн гаргав.

Бид энэхүү бүтээлийг захиргааны ерөнхий хууль судлалыг хөгжүүлэх, тус хуулийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, эл чиглэлийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэвлэн нийтэлж байна.

Эрхлэн гаргасан: Д.Ганзориг, Ц.Цогт, З.Сүхбаатар, А.Бямбажаргал

book_26_Тайландын вант улсын хуульчийн тухай хууль

ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСЫН ХУУЛЬЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

book_30_Монгол улсын их хурлын сонгууль

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ (гэрээний загвар)

book_29_Монгол улсын их хурлын сонгууль

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ (сургалтын гарын авлага)

book_28_Өмгөөлөл судлал

ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ (Гуравдугаар боть)

book_27_БНМАУ-ын иргэний хууль 1963

БНМАУ-ын Иргэний хууль (1963)-ийн эх сурвалж

book_24_Монгол улсын иргэний эрх зүй

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ