БНМАУ-ын Иргэний хууль (1963)-ийн эх сурвалж
БНМАУ-ын Иргэний хууль (1963)-ийн эх сурвалж
book_27_БНМАУ-ын иргэний хууль 1963

БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуулийн оршилд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилго бол социализмыг төгөлдөр байгуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн” гэж зарлан тунхагласан нь хууль тогтоомжийг энэ үзэл санаанд нийцүүлэн боловсруулах, шинэтгэх нөр их ажлыг өрнүүлэхэд хүргэсэн бөгөөд 1960-1972 онд тус орны хууль тогтоомжийг шинэтгэх асар их ажил хийгдсэний нэг нь 1963 оны Иргэний хууль юм.

Бид энэхүү бүтээлд орсон эх сурвалжийг олж цуглуулах зорилгоор 2018 оноос эхлэн эрэл, судалгааны ажлыг нэлээд өргөн хүрээнд дараах байдлаар явуулсан болно.

Нэгдүгээрт, Ахмад хуульчид тэр дундаа иргэний эрх зүйчдээс БНМАУ-ын Иргэний хууль (1963)-д холбогдох баримт, эх сурвалжийн талаарх мэдээ, мэдээллийг тодруулж ажилласан;

Хоёрдугаарт, Иргэний эрх зүйн чиглэлээр нийтийн хүртээл болсон бүтээлүүдийг судлан үзсэн;

Гуравдугаарт, Үндэсний төв архивт хадгалагдаж буй Сайд нарын Зөвлөл, түүний харьяа байгууллагууд, Хуулийн хороо, Ардын Их Хурал, Улсын дээд шүүх, Шүүх яам, Улсын прокурорын газар, МАХН-ын Төв Хороо, МХЗЭ-ийн Төв Хороо,  Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их сургууль, Хууль цаазны сургууль, Намын түүхийн институт, Намын дээд сургуулийн 1962-1963 оны холбогдох баримтуудыг шүүн үзсэн болно;

Дөрөвдүгээрт, 1962-1963 оны Үнэн сонин, Залуучуудын үнэн сонин, Хөдөлмөр сонин, Намын амьдрал сэтгүүлийн өгүүлэл, нийтлэлүүдийг шүүж үзсэн болно.

Эрхэлсэн: З.Сүхбаатар, С.Энхбаатар, А.Доржготов, Б.Амарсанаа
Хэвлэлд бэлтгэсэн: М.Чимэддолжин

book_26_Тайландын вант улсын хуульчийн тухай хууль

ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСЫН ХУУЛЬЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ

book_30_Монгол улсын их хурлын сонгууль

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ (гэрээний загвар)

book_29_Монгол улсын их хурлын сонгууль

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ (сургалтын гарын авлага)

book_28_Өмгөөлөл судлал

ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ (Гуравдугаар боть)

book_24_Монгол улсын иргэний эрх зүй

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ

book_24_Өмгөөллийн тухйа хуулийн дэлгэрэнгүй тайлбар

ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР (ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛЫН ЦУВРАЛ)