АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ

   Авто замын тухай” хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан “Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам”-ыг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 168 дугаар тушаалаар шинэчилэн баталсан байна. Уг журмаар авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөл, их засвар хийх болон засварлах ажлын зураг төсөл боловсруулах, улмаар зураг төслийн хийц, инженерийн шийдэл, тооцоо нь байгаль, цаг уур, газар орны нөхцөлд зохицож байгаа эсэх, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдал нь зам, замын байгууламжийн норм норматив, техникийн баримт бичгийн шаардлага хангасан эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.