БИДНИЙ ТУХАЙ
“Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хууль зүйн бүхий л салбарт онол, хэрэглээний өндөр түвшинд бэлтгэгдсэн, мэргэшсэн хуульчдаас бүрдсэн, чадварлаг, бүтээлч хамт олон бүхий мэргэжлийн байгууллага юм. Байгуулагдсан цагаас хойш дотоод, гадаадын томоохон байгууллага, компани, иргэдэд хууль зүйн туслалцаа амжилттай үзүүлж байна. Бид үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн хамгаалахын төлөө үнэнч шударга ажилладаг.
Бидний үйл ажиллагааны нэг гол зорилго бол үйлчлүүлэгчийнхээ бизнес, хувийн байдлыг сайтар судалж тухайн нөхцөл байдалд тохирсон хууль зүйн оновчтой шийдлийг боловсруулан хэрэгжүүлэх явдал юм.