ҮНДСЭН ХУУЛИЙН МАРГААН

ҮНДСЭН ХУУЛИЙН МАРГААН

-Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан;

-Зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан;

-Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр Үндсэн хуульд зөрчсөн эсэх маргаан;

-Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан;

-Ард нийтийн санал асуулгын талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан;

-Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан;

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан;

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүнийг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх маргаан.