АНУ-ЫН КОНГРЕССТ ДАХИН ӨРГӨН БАРЬСАН ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХУДАЛДААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА

   АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм.

  Үүнээс хойш АНУ-ын Конгрессын 116 дахь бүрэлдэхүүн сонгогдсонтой холбогдуулан дээрх хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр дахин өргөн барьсан байна.

 АНУ-ын Конгрессын танхимд хэлэлцүүлэхээр дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хуулийн төслийг бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлж байна.

   Эх сурвалж: www.president.mn