ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Фридрих Эбертийн сантай хамтран Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг 2018.05.12-ны өдөр Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгуулжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх үүрэгтэй 27 байгууллагын 11 мянган субъектийн төлөөлөл болсон 300 гаруй оролцогч бүхий тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар удирдан явуулсан байна.
Хэлэлцүүлэгт хууль сахиулагч байгууллагууд, тухайлбал прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих хяналт, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэх ажиллагаа түүнд тулгамдаж буй асуудлаа, цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналтын газрууд болон Эрүү, захиргааны хэргийн шүүхүүд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудлаа тус тус танилцуулж, хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтөд санал, зөвлөмжөө өгчээ.
Хэлэлцүүлэгт оролцогчид Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн, зөвлөмж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байна. Тус яам уг зөвлөмжид үндэслэн эдгээр хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах юм.
Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
wso shell IndoXploit shell wso shell hacklink hacklink satış hacklink wso shell evden eve nakliyat istanbul nakliyat evden eve nakliyat istanbul evden eve nakliyat evden eve nakliyat istanbul nakliyat