ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ 2018 ОНЫ 10-Р САРЫН 05-НЫ ӨДӨР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН

   Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно” гэсэн зорилтыг тусгасан. Хүүхдийн мөнгө олгох зорилтын хүрээнд 2016 оны 11-р сарын 10-ны өдөр Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэлбэрээр олгож байна.

Монгол улсын 2017 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2018 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр эдийн засаг сэргэж, тогтворжих төлөв байдал харагдаж байна. Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч, үзүүлэлт сайжирч байгаа учраас чанар, эдийн засгийн өгөөж иргэн бүр, айл өрхөд хүрэх ёстой.

   Иймд энэхүү хүүхдийн мөнгөн тэтгэмж авахаар “Хүсэлт гаргасан” хүүхэд бүрт хүүхдийн мөнгө тэтгэжж олгох талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан байна.

 

Эх сурвалж: http://forum.parliament.mn/projects/449