Бенефициар өмчлөгч гэж хэн бэ?

  Иргэний эрх зүйд “бенефициар өмчлөгч” гэж “ашиг хүртэгч жинхэнэ өмчлөгч” хэмээн авч үздэг.

  Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.2 –д “бенефициар өмчлөгч” гэж хуульд заасны дагуу номиналь эзэмшигчийн нэр дээр өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлсэн, тухайн үнэт цааснаас үүсэн үр шимийг хүртэх эрхтэй жинхэнэ өмчлөгч гэж үздэг.

  ОҮИТБС-ын (Олон улсын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага") - стандартын 3.11-д бенефициар өмчлөгчийг тухайн аж ахуйн нэгжийг шууд болон шууд бусаар эзэмшдэг, хянадаг этгээд гэж тодорхойлжээ. 

  ВeneficiaryНийтлэг эрх зүй (Black’s Law Dictionary, 2001 pg. 508)-д “итгэмжлэл ба хууль зүйн бусад баримт бичгийн дагуу тэтгэмж хүлээн авагч”, “фидуци ба итгэмжлэлээр өв, тэтгэмж хүлээн авагч”, “өв залгамжлалаар эд хөрөнгийн жинхэнэ бус боловч хоёрдогч эрх бүхий эзэмшигч” гэх зэргээр тодорхойлсон байдаг.

  Уул уурхайн салбарт бенефициар өмчлөгчдийг “ашиг хүртэгч эзэд” -ийн хүрээнд авч үзэж байгаа боловч нарийвчлан тодорхойлоогүй байдаг. 

  Монгол улсын хувьд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар компаниудыг “жинхэнэ өмчлөгч” ба “ашиг хүртэгч эзэд” –ийн бүртгэлийг хөтөлдөг байна.