ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

   Манай орны хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай анхны хууль 2003 онд батлагдсанаас хойш нийт 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх, төлбөр тооцоо, бүртгэлийн бүх үйл ажиллагааг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийж гүйцэтгэх орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаар батлуулж хүчин төгөлдөр мөрдөж байна. 

    Уг хуулийн төслийг боловсруулахдаа 2003 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг олон улсын өнөөгийн болон цаашдын чиг хандлагад нийцүүлэн хуулийн зохицуулалтын үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, бүртгэлийн цахим мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх, иргэн, хуулийн этгээдэд цахимаар бүртгүүлэх боломжийг бүрдүүлэх, бүртгэл хийх цаг хугацааг хэмнэх замаар бүртгэлийн байгууллага, ажилтанд ирэх ажлын ачаалал, зардлыг багасгах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч холбогдох зохицуулалтуудыг хийжээ.   

    Энэ хууль нь 8 бүлэг, 28 зүйлтэй бөгөөд Монгол Улсад хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсан, өөрчлөн байгуулагдсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, иргэн, хуулийн этгээдэд лавлагаа олгох, улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байна.

"Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн төслийн товч танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: http://forum.parliament.mn/projects/344