ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ ТООЦОХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага болон прокурор, шүүх шинжилгээний байгууллагын тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцохоор зохицуулжээ.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол түүнийг эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлсэх эсэхийг үл харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар төлбөрийн чадваргүй иргэний өмгөөлөгчийн хөлсийг төрөөс төлсөн тохиолдолд өмгөөлөгчид төлсөн зардлыг нөхөн төлүүлэхгүй.

            Шүүхийн шийдвэрт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажллагааны зардлыг нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.