Нэхэмжлэх дүнгээ оруулна уу!
|
Номны нэр: МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛЬ ТОГТООМЖ (түүхэн эмхтгэл) 1206-2012 |
Тус эмхтгэлд орсон Улсын дээд шүүх болон бүгд хурлаас гаргасан иргэний хуулийн холбогдох заалтыг тайлбарласан тайлбарууд нь тухайн түүхэн цаг үеийн иргэний эрх зүйн хөгжлийн түвшин, түүгээр нийгмийн харилцааг зохицуулахад учирч байсан хүндрэл, бэрхшээл, түүнээс хэрхэн гарч, зохицуулж байсныг мэдэж болохоос гадна иргэний эрх зүйн сэтгэлгээний хувьсал өөрчлөлтийг онол арга зүйн төдийгүй практик талаас нь харьцуулан судалж нэгтгэн дүгнэх боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой юм. |
|
Зохиогчийн тухай (эмхтгэгч) | Товч танилцуулга |
Эрхлэн хэвлүүлсэн: "Монгол Өмгөөлөгч" хууль зүйн фирм Эмхтгэсэн: З.Сүхбаатар, Б.Батбаяр, П.Оюундэлгэр |
Монголын уламжлалт хууль цааз дахь иргэний эрхэд холбогдох зүйл заалтууд, 1926 оны анхны Иргэний хууль батлагдсанаас хойшхи үйлчилж буй Иргэний хуулиуд, тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтүүд, мөн Монгол улсын Иргэний хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолууд хийгээд Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн болон бүгд хурлын тогтоолуудыг бүрэн хамруулахыг эрмэлзлээ. |