Нэхэмжлэх дүнгээ оруулна уу!
|
Номны нэр: СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АШИГЛАЖ БОЛОХ ГЭРЭЭ (үлгэрчилсэн загвар) |
Улсын Их Хурлаас 2015 оны 12 сарын 25-ны өдөр батлагдсан "Сонгуулийн тухай хууль"-д нэр дэвшигч болон сонгуулийн харилцаанд оролцогч бусад этгээдүүдийн хоорондын харилцааг нарийн зохицуулсан байдаг. Иймд сонгуулийн харилцаанд оролцогч нэр дэвшигч болон менежер, шадар туслагч, ухуулагч, хандивлагч, ажил гүйцэтгэгч, хуульч, түрээслүүлэгч зэрэг иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж хоорондын харилцаагаа хуулийн хүрээнд илүү тодорхой, журамлан зохицуулах зүй ёсны шаардлагатай гэж үзлээ.
|
|
Зохиогчийн тухай (эмхтгэгч) | Товч танилцуулга |
Гэрээний загварыг боловсруулсан: З.Сүхбаатар, Б.Сод-Эрдэнэ, Ж.Халиунаа, Ч.Цолмонбат, Э.Эрдэнэцэцэг |
Уг үлгэрчилсэн загварт сонгуулийн менежерт олгох итгэмжлэл, менежертэй байгуулах гэрээ, шадар туслах, ухуулагч нартай байгуулах гэрээ, цахим хуудсанд мэдээлэл байршуулах гэрээ, зөвлөх үйлчилгээний гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, түрээсийн гэрээ, тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ гэх мэтчилэн гэрээний загваруудыг боловсруулан хэвлэн нийтлэн та бүхэнд толилуулж байна. |