Номны нэр:
ХУВИЙН ХЭРЭГ (өмгөөллийн тухай хууль 2002)

Хууль тогтоогчоос хуулиар зохицуулсан харилцааг хэрхэн ойлгож баталсан болохыг хууль хэрэглэгчид болон олон нийтийн хүртээл болгосноор тухайн хуулийг нэг мөр зөв ойлгон хэрэглэхэд чухал ач холбогдолтой хэмээх бодлоо та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

 

Зохиогчийн тухай (эмхтгэгч) Товч танилцуулга

Эрхлэн хэвлүүлсэн: Монголын хуульчдын холбоо, "Хууль судлалын төв" ТББ, "Монгол өмгөөлөгч" хууль зүйн фирм

Эрхэлсэн: Д.Ганзориг, Д.Батсүх, З.Сүхбаатар

 

Өюмгөөллийн тухай хууль (2002)-ийн хувийн хэрэгт уг хуулийн төсөл, эрдэмтэн судлаачид, хуульч, өмгөөлөгчид, УИХ-ын эрхэм гишүүд, төрийн эрх бүхий байгууллагын санал уг эхээрээ багтаж байгаа болно. Хуулийн хувийн хэрэг бол эрдэм шинжилгээ, судалгааны үнэт өв болох нь мэдээж.

Эрдэм шинжилгээ, судалгаа, өмгөөллийн үйл ажиллагааны өв соёлыг түгээн дэлгэрүүлэн зорилгоор ашиг, шан харамж харалгүй Өмгөөллийн тухай хууль (2002)-ийн хувийн хэргийг УИХ-ын тамгын газарт хадгалагдаж байгаа албан ёсны эхээс нь хэвлэн нийтлэж байна.