Номны нэр:
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛЬД ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧИГ (1993-1995)

Энэхүү хуулийн хувийн хэрэг нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2002 оны Иргэний хууль ямар учраас энэ байдлаар батлагдсаныг тодорхой хэмжээгээр илэрхийлж, 1963 оны Иргэний хууль ба 2002 оны Иргэний хууль дахь нэр томьёо, эрх зүйн зарим хэм хэмжээ, хийсвэрлэлийг ойлгоход ихээхэн тустай. Энэ утгаараа хувийн эрх зүй, түүний дотор иргэний эрх зүй судлалд ихээхэн ач холбогдолтой судалгааны баримт юм. 

Зохиогчийн тухай (эмхтгэгч) Товч танилцуулга

Эрхэлсэн: А.Доржготов, Б.Амарсанаа, З.Сүхбаатар

Эрхлэн хэвлүүлсэн: Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн сургууль, Шүүх Судлалын академи, Өмгөөлөл Судлалын академи

Бид хувийн эрх зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор та бүхнийхээ гар дээр тавьж байгаа эл эх сурвалж нь Иргэний хуулийн төсөл, төслийн танилцуулга, өмнөх Иргэний хуулийг өөрчлөх үзэл баримтлал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт, улс төрийн намын УИХ дахь бүлгийн дүнгэлт, УИХ-ын холбогдох тогтоолын төсөл, түүнийг боловсруулж байх үед гарсан УИХ-ын тухай үеийн гишүүдийн гаргасан санал, зарчмын зөрүүтэй санал, нэр томьёо, УИХ-аар хэлэлцэгдэх үеийн бусад баримтуудыг багтаасан УИХ-ын архивт буй хуулийн хувийн хэрэгт авагдсан баримтаас бүрдэж байна.