Нэхэмжлэх дүнгээ оруулна уу!
|
Номны нэр: ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ХОЛБОГДОХ БАРИМТ БИЧИГ I |
Захиргааны ерөнхий хуулийг батлах үйл явц огтхон ч дардан байгаагүй, мөн хуулийг тохиолдлын журмаар батлаагүй болох нь уг хуулийг хоёр парламент, гурван хууль зүйн сайдыг дамжин хэлэлцэгдэн батлагдсан явдлаас харж болно. Түүнчлэн уг хуулийг боловсруулахдаа дан ганц гадаад улс орнуудын ижил төрлийн хуулийг шууд зээлдэн нутагшуулах замаар батлан гаргаагүй болох нь түүнийг боловсруулах үйл явцаас тод харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, уг хууль нь Монголын захиргааны эрх зүйн эрдэмтдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Тус хууль батлагдсанаар захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагааг нэгдсэн суурь зарчимд нийцүүлсэн, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах зорилгоор захиргаа аливаа шийдвэр, үйл ажиллагааг явуулах болохыг баталгаажуулсан хэмээн үзэж болно. Иймийн учир уг хуульд холбогдох түүхэн баримтыг үе үеийн судлаачдад хүргэх зорилгоор энэхүү бүтээлийг эрхлэн гаргав. |
|
Зохиогчийн тухай (эмхтгэгч) | Товч танилцуулга |
Эрхлэн гаргасан: Д.Ганзориг, Ц.Цогт, З.Сүхбаатар, А.Бямбажаргал |
Бид энэхүү бүтээлийг захиргааны ерөнхий хууль судлалыг хөгжүүлэх, тус хуулийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, эл чиглэлийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэвлэн нийтэлж байна. |