Нэхэмжлэх дүнгээ оруулна уу!
|
Номны нэр: МОНГОЛЫН ӨМГӨӨЛЛИЙН ТҮҮХЭН ТОВЧООН (1924-1944) |
"Монгол Өмгөөлөгч" хууль зүйн фирм, "Хуульч news" сэтгүүл, "Өмгөөлөл судлалын академи" хамтран Үндэсний төв сан хөмрөгт буй өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчдийн байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замналд холбогдох материалд судалгаа хийж олдсон баримт сэлт, түүнчлэн хүртээл болсон бүтээлүүдэд түшиглэн өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчдийн байгууллагын түүхэн замналын тухай өгүүлэн энэхүү товхимлыг баринтаглав. |
|
Зохиогчийн тухай (эмхтгэгч) | Товч танилцуулга |
Эрхлэн хэвлүүлсэн: "Монгол Өмгөөлөгч" хууль зүйн фирм, "Хуульч news" сэтгүүл, "Өмгөөлөл судлалын академи" Зохиогч: З.Сүхбаатар, С.Туяа, Ц.Галбадрах |
Бид өмгөөлөлтэй холбоотой түүхийг нэлээд эртнээс авч үзсэн боловч "өмгөөлөгч" хэмээх үг Монголын хууль зүйн үгсийн санд орж ирсэн үе буюу 1924 оноос хойшхи өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчдийн байгууллагын түүхэн замналд тухайлан анхаарлаа хандуулж, өөрсдийн олж цуглуулсан баримт сэлтэд тулгуурлан энэхүү номыг баринтаглав. Энэ нь өмгөөлөл судлалд зохих ач холбогдлоо өгнө гэдэгт итгэл дүүрэн байна. |