Нэхэмжлэх дүнгээ оруулна уу!
|
Номны нэр: ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР (ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛЫН ЦУВРАЛ) |
Хууль зүйн мэргэжлийн туслалцаа нь нэг талаас иргэний нийгмийн үнэт зүйлс, хүний үндсэн эрхтэй салшгүй холбоотой бол, нөгөө талаас хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалагч буюу өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаар илрэн гардаг. Тиймээс эдүгээ өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийнхээ эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хянан шийдвэрлэх ажиллагаа (процесс)-нд оролцохтой холбогдон үүсэх харилцааг тухайн төрлийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжилд хамаарах нарийвчилсан зохицуулалт бүхий хуулиар зохицуулж байна. Эл зүй тогтол, олотыг харгалзан үзэхийн сацуу хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоор тус улсад өмгөөлөгчийн мэргэжлийн нарийвчилсан зохицуулалт бүхий хууль болох “Өмгөөллийн тухай хууль”-ийг баталсан байна. |
|
Зохиогчийн тухай (эмхтгэгч) | Товч танилцуулга |
Эрхлэн хэвлүүлсэн: "Монгол Өмгөөлөгч" хууль зүйн фирм, Өмгөөлөл судлалын академи Зохиогч: З.Сүхбаатар Редактор: П.Оюундэлгэр |
“Хуулийг хуулиар нь тайлбарлаж хүрэлцдэггүй. Харин түүнйиг эрх зүйн болон холбогдох бусад шинжлэх ухааны ай (категори), арга зүй, аргачлалыг хэрэглэн “түлхүүрдэж” нууцыг нь буюу цаад утгыг нь тайлбарладаг” тул эл тайлбарыг бүтээхдээ тухайн чиглэлээр гарсан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг өргөн ашигласны зэрэгцээ өөрийн орны хууль тайлбарлах арга ажиллагааны ололтыг удирдлага болгож, арга зүйн хувьд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, түүхчлэх, харьцуулах аргыг ашиглахын зэрэгцээ, ойлголт, нэр томьёо болон үг хэллэгийн утгыг тайлбарласан болно. |