Номны нэр:
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ

Хувийн эрх зүй, тэр дундаа Иргэний эрх зүйн судалгаа, сургалтын хүрээнд ашиглаж болох Иргэний эрх зүй (Ерөнхий үндэслэл: схемчилсэн тайлбар) номыг анх 2003 онд боловсруулж уншигч, судлагч та бүгдийн гар дээр тавьж байсан билээ.

 

Схемчилсэн тайлбар нь иргэний эрх зүйн тодорхой судлагдахуун, сэдвийг эрэмбэ дараалал, системтэйгээр бусдад ойлгуулахад нэн тустай байдгийг бодолцож, анхны хэвлэлд иргэний эрх зүйн хөгжлийн сүүлийн үеийн ололтыг тусгасан бүрэн хэмжээний засвар оруулж хоёр дахь хэвлэлийг бэлтгэсэн болно.

Зохиогчийн тухай (эмхтгэгч) Товч танилцуулга

Эрхлэн хэвлүүлсэн: Өмгөөллийн "Монгол Өмгөөлөгч" ХХН

Зохиогч:        З.Сүхбаатар Доктор (Ph.D), профессор

                        П.Оюундэлгэр Магистр (LL.M)

Редактор:      Б.Амарсанаа (Доктор LLD)

Та бүхэн “Иргэний эрх зүй” схемчилсэн тайлбар энэхүү лавлах номоос хүн бүрийн өдөр тутмын амьдралд байнга тохиолдож байдаг иргэний эрх зүйн суурь, үндсэн ойлголтууд, тэдгээрийн нийтлэг ба ялгаатай шинж, хэрэглэх арга барил, онцлогийг богино хугацаанд бүрэн эзэмших бололцоотой юм.