Нэхэмжлэх дүнгээ оруулна уу!
|
Номны нэр: ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ (Гуравдугаар боть) |
“Өмгөөлөл судлал” хэмээх олон зохиогчтой бүтээлийн цоморлигийн нэгдүгээр ботид 1928 оноос 2011 оныг дуустал хугацаанд нийтийн хүртээл болсон 115 зохиогчийн 169 өгүүлэл, нийтлэлийг хэвлэгдсэн он дарааллаар нь, хоёрдугаар ботид өмгөөлөгчийн эрх зүйн орчин түүнийг шинэтгэх санаа, эрэлхийлэлд зориулсан 30 зохиогчийн 33 өгүүлэл, нийтлэлийг тус тус багтаасан бол эл гуравдугаар ботийг өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын судалгаанд зориулж 14 зохиогчийн 36 бүтээлийг багтаалаа.
|
|
Зохиогчийн тухай (эмхтгэгч) | Товч танилцуулга |
Эрхлэн хэвлүүлсэн: "Монгол Өмгөөлөгч" хууль зүйн фирм Өмгөөлөл судлалын академи Зөвлөх: Б.Пүрэвням, Профессор, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч асан, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн асан Редактор: Л.Данзанноров, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч З.Сүхбаатар, Өмгөөлөгч, Доктор (Ph.D) П.Оюундэлгэр, Өмгөөлөгч, Магистр (LL.M) |
Өмгөөлөл судлалын гуравдугаар боть болон хэвлэгдэж байгаа энэхүү бүтээлийн онцлог нь өмгөөлөгчдийн байгууллагын талаарх нэг сэдвийн “өмгөөлөгчдийн байгууллагын мөн чанар”, “өмгөөлөгчдийн байгууллагын гишүүнчлэл”, “өмгөөлөгчдийн байгууллагын удирдлага”, “өмгөөлөгчдийн байгууллагын санхүүжилт”, зэрэг асуудалд төвлөрч олон зохиогчид өөрийн судалгаа, дүгнэлтийг танилцуулж байгаад оршино. |