Номны нэр:
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ (гэрээний загвар)

Сонгууль нь төрийн эрх барих дээд байгууллага болох хууль тогтоох эрх мэдлийг бүрдүүлэх үйл явц тул тус харилцааг хууль тогтоомжоор зохицуулахын зэрэгцээ талуудын хүсэл зоригийн нийцэл болох гэрээгээр зохицуулна.

 

Зохиогчийн тухай (эмхтгэгч) Товч танилцуулга

Гэрээний загварыг боловсруулсан:

З.Сүхбаатар

П.Оюундэлгэр

Б.Жамбал

Э.Эрдэнэцэцэг

Хянасан:

Э.Шүрэнцэцэг

Б.Халиун

Т.Эрхбилгүүн 

Сонгуулийн хууль тогтоомжийг судлан үзвэл нэр дэвшигч болон менежер, шадар туслагч, ухуулагч, хандивлагч, ажил гүйцэтгэгч, хуульч, түрээслүүлэгч зэрэг иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг гэрээгээр илүү тодорхой, журамлан зохицуулах зүй ёсны шаардлагатай байна.

Тиймээс бид сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж болох гэрээний загваруудыг боловсруулж нийтийн хүртээл болгож байна.