Номны нэр:
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЭМХЭТГЭЛ (түүхэн эмхтгэл) 1924-2013

Энэхүү эмхэтгэлд 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тус улсад дагаж мөрдөгдөж байгаа Шүүхийн шинжилгээтэй холбоотой хууль тогтоомжийг оруулсан болно. Уг эмхэтгэл нь хуульчдын мэргэжлийн  үйл ажиллагаанд болон практик байгууллагын ажилчид сонирхогч хэн бүхний эрх зүйн мэдлэгт зохих хэрэг болно гэдэгт найдаж байна.

Зохиогчийн тухай (эмхтгэгч) Товч танилцуулга

Эрхлэн хэвлүүлсэн: “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирм

Эмхэтгэсэн: Л.Данзанноров

 

Уг хууль тогтоомжийн эмхэтгэлд 2002 оны Эрүүгийн хууль (хэсэгчлэн авав), 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль (хэсэгчлэн авав), 2002 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (хэсэгчлэн авав), 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (хэсэгчлэн авав), 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хууль, 1997 оны Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль (хэсэгчлэн авав), 2003 оны Арбитрын тухай хууль (хэсэгчлэн авав) болон холбогдох журмуудыг багтаасан.