Нэхэмжлэх дүнгээ оруулна уу!
|
Номны нэр: ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛ (Өгүүлэл, нийтлэлийн эмхэтгэл) |
Хоёр зууны уртад сэтгүүлийн хуудааснаа мөнхрөн үлдэж, өнөө цагийн "Өмгөөлөл судлал"-ын үнэт өвийг зүй ёсоор тооцогдох мэргэжил нэгтнүүдийнхээ өгүүлэл, нийтлэлийг тухайн он цагийн дараалал, байгаа чигээр нь эмхтгэн нийтэлж, хоёр дахь удаагаа уншигч таны оюуны санд хүргэж байна.
|
|
Зохиогчийн тухай (эмхтгэгч) | Товч танилцуулга |
Эрхлэн хэвлүүлсэн: "Монгол Өмгөөлөгч" хууль зүйн фирм Зөвлөх: Б.Пүрэвням (Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан) Эмхтгэсэн: З.Сүхбаатар, П.Оюундэлгэр, Х.Жаргалсайхан |
Энэхүү нэмж засварласан хоёр дахь хэвлэлдээ өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн ажил хэргийн талаар орхигдуулсан төлөөнөө заалдагч, улсын өмгөөлөгч, өмгөөлөлд бэлтгэх, ЗХХШ ажиллагаанд өмгөөлөгч оролцох, Өмгөөлөгчдийн холбооны Их хурлын илтгэлүүд, гадаад орнуудын өмгөөллийн туршлага зэрэг олон үнэт санаа, өгүүлэл, нийтлэлийг эмхэтгэн нэмж оруулсан бөгөөд уг бүтээлд БНМАУ-ын Дээд шүүхийн анхны дарга агсан Ц.Гүрсэдийн 1928 онд бичсэн өгүүллээс эхлээд 2011 оныг дуустал нийтийн хүртээл болсон 115 зохиогчийн 169 өгүүлэл, нийтлэлийг он цагийн дарааллаар багтаасан болно. Эрхэм хуульч, өмгөөлөгч нар болон түүнд бэлтгэгдэн мэргэшиж буй туслах болоод дадлагажигч нарын оюунд нь хувь нэмэр оруулсан энэхүү бүтээлийг та бүхэнд өргөн барьж байна. |