Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.
Иргэн газар эзэмших хүсэлтэд дараах зүйлийг тусгана. Үүнд:
- Овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний бүртгэлийн дугаар;
- Эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;
- Газар эзэмших зориулалт, хугацаа.
Аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтэд дараах зүйлийг тусгана. Үүнд:
- Аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг;
- Газар эзэмших зориулалт, хугацаа.