Компанийн эрх бүхий албан тушаалтан, компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшигч болон түүний эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, ах, эгч, дүү болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь:
1.хэлцлийн нэг тал, эсхүл хэлцэлд төлөөлөгч буюу зуучлагчаар оролцож байгаа;
2.хэлцлийн нөгөө тал болон оролцож байгаа, эсхүл уг хэлцэлд төлөөлөгч буюу зуучлагчаар оролцож байгаа хуулийн этгээдийн албан тушаалтан, эсхүл энгийн хувьцааных нь /ногдол хувийн/ 20-иос дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа;
3.хэлцлийн нөгөө тал болон оролцож байгаа, эсхүл төлөөлөгч буюу зуучлагчаар оролцож байгаа хуулийн этгээдийн, толгойлох компанийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл уг компанийн энгийн хувьцаа ногдол хувийн 20 болон түүнээс дээш хувийг дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа
4.хэлцлийн үр дүнд шууд буюу шууд бусаар эд хөрөнгө, эд хөрөнгийн болон мөнгөөр илэрхийлэгдэх бусад эрхийг худалдах болон худалдан авч байгаа нөхцөлд компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх сонирхол бүхий этгээдэд тооцно.