ӨВ ЗАЛГАМЖЛАХ ЭРХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

-Хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, эсхүл гэрээслэл / эд хөрөнгө оршин байгаа дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж өв залгамжлагч, хамтран өмчлөгчдийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана./

-Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь

-Үйлчилгээний хураамж: Энгийн 20.000 төгрөг, Яаралтай бол 40.000 төгрөг

-Мэдүүлэг бөглөнө.

   Мэдүүлэгт дээр дурьдсан нотлох баримтууд болон үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган хүлээлгэн өгч буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 8 цагт багтаан бүртгэнэ.

ЭХ СУРВАЛЖ: /burtgel.gov.mn/