Хуулийн этгээдийн бүртгэл, өөрчлөн байгуулалт
- Компаний, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо, хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрын эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгөх;
- Компаний, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо зэргийг үүсгэн байгуулах, эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авах;
- Компанийг нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, татан буулгах эрх зүйн үндэслэлийг гаргах, холбогдох баримт бичгийг боловсруулах;
- Компанийн хувьцааг хэсэгчлэн болон бүхэлд нь худалдах гэрээ, баримт бичгийг боловсруулах;
- Компанийн хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход холбогдох бүртгэлийг хийлгэх;
- Компани болон бусад хуулийн этгээдийн материаллаг болон оюуны өмчийн эрхийг баталгаажуулахад туслалцаа үзүүлэх;
- Компани болон бусад хуулийн этгээдийн дотоод үйл ажиллагааг зохицуулах баримт бичгүүдийг боловсруулах;
- Компани болон бусад хуулийн этгээдийг эрх зүйн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллад төлөөлөх;
- Шүүхэд төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох.