СУРГАЛТ

“Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм нь  өмгөөлөгч, хуульч нартаа зориулж  2012-05-05-ны өдөр  “Хууль зүйн шинжлэх ухааны судалгаа хийх, онол арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.  Сургалтанд МУ-ын шинжлэх ухааны доктор, профессор /Sc.D/ Лэгцэгийн Баасан оролцож, онол, арга зүйн чиглэлээр илтгэл тавилаа.

Доктор, профессор Л.Баасан Монгол улсад хууль зүйн шинжлэх ухааны судлагааны салбарт тулгамдаж буй өнөөгийн асуудал, судлах шаардлагатай, сонирхол татсан сэдвүүд, цаашлаад судалгаа хийж, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад анхаарах зүйлс, аргачлалын талаар онол, практик хослуулсан сонирхолтой яриаг манай өмгөөлөгч, хуульчидтай өрнүүлсэн юм.

Л.Баасан багш бидэнд аливаа шинжлэх ухааны судалгаа хийж, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад үзэл баримтлалыг судлах, холбогдох эх сурвалжуудын бааз бүрдүүлэх, бусад орнуудын туршлагыг судлах, бүтээлч сэтгэлгээ шинийг эрэлхийлэх, өөрийн бодлоо зөв илэрхийлэх зэрэг олон талын зөвлөгөөг харамгүй өгсөн.

Мөн судлаач хүн судалгааны ажлыг хийхдээ өөрийн чин хүсэл эрмэлзэлтэй байх, судлах шаардлагатай сэдвийг оновчтой  давхардалгүйгээр сонгох, хүрэх зорилгоо тодорхойлж, ажлын нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллах, нэгэнт ажлаа эхлүүлсэн бол дуусгаж үр дүнд хүрэх талаар чухалчлан ярьлаа.

Бид бүхэн аливаа судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээл туурвихад хэзээ ч оройтохгүй, сэдэв хангалттай, түүгээр зогсохгүй чин эрмэлзлэлтэй бол цаг зав багадахгүй юм .

 

Доктор, профессор Л.Баасан багшдаа баярлалаа

Танд эрүүл энхийг хүсье.