ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ БОЛОН ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.2-т /Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг батлах/ нь засгийн газрын бүрэн эрх байна гэж заасны дагуу Монгол улсын засгийн газрын 146 дугаар тогтоолын хавсралтаар Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмыг шинэчлэн найруулж баталж 2018 оны 7 дугаар сарын 1 ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн байна.

Тус журмын гол зорилго нь Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг бүртгэх, бүртгэлээс хасах, оршин суух зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмаар зохицуулахад оршино.

Дээр дурдсан Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам өмнө дагаж мөрдөгдөж байсан журмаас оршин суух зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, оршин суух зөвшөөрлийн хугацаа зэрэгт өөрчлөлтүүд орсон байна.

Эх сурвалж: http://legalinfo.mn/annex/details/8478?lawid=13409