ХУДАЛДАН АВАХ ГЭЖ БАЙГАА ЭД ХӨРӨНГӨӨ БАРЬЦААНД БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГААРАЙ

Иргэн та хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө худалдан авах бол mpr.gov.mn цахим хуудсыг ашиглан тухайн хөрөнгө хэн нэгний барьцаанд байгаа шалгах боломжтой юм.
Энэхүү цахим хуудас нь зөвхөн тодорхой өмчлөгчийн
хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн хувьд барьцааны эрх үүссэнийг олон
нийтэд нээлттэй мэдэгдэх болон барьцааны эрхийн дарааллыг тогтоох зорилготой.

Мөн Барьцааны мэдэгдэл бүртгүүлэх болон хайх бүх
үйл явц нь энэхүү цахим хуудсаар дамжуулан хийгдэх тул та өөрийн биеэр
бүртгэлийн албан дээр очих шаардлагагүй юм.


Эх сурвалж: https://mpr.gov.mn/index.aspx