ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Энэхүү хууль нь нийтлэг үндэслэл, иргэний улсын бүртгэл, иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан, хүн ам, өрхийн болон сонгогчийн бүртгэл зэрэг 6 бүлэг 30 зүйлтэй бөгөөд Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталж энэхүү хуулийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилго, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд нийцүүлэн, өнөөгийн бодит шаардлага болон цаашдын чиг хандлагатай уялдуулан хуулийн зохицуулалт, үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх, иргэнд чирэгдэлгүй бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчинг хуулиар бүрдүүлсэн ба дараах зарчмын шинжтэй асуудлыг хуульд тусгасан байна.