“НИЙЛҮҮЛЭГЧИЙН МЭДЭГДЛИЙГ ГАРГАХ, БҮРТГЭХ ЖУРАМ” шинэчилэн батлагджээ
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны 07 сарын 24-ны өдрийн А/257 дугаар тушаалаар “Нийлүүлэгчийн мэдэгдлийг гаргах, бүртгэх журам”-ыг шинэчилэн баталлаа.
Тус шинэчлэгдсэн журмаар “тохирлын үнэлгээний үйл ажиллагааг боловсронгуй болгон олон улсын жишигт нийцүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, аж ахуй нэгж байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх” -тэй холбоотой харилцааг зохицуулна.
Нийлүүлэгчийн мэдэгдлийг Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд гаргахаар журамд тусгагджээ.