ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

МУ-ын Засгийн газраас “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай”,  “Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.

“Эдийн засгийн ил тод байдлыг бий болгох нь бүх шатны бүртгэл, хяналт, мэдээллийн тогтолцоог улам  бүр  боловсронгуй  болгох,  эдийн  засгийг  бүрэн  хэмжээгээр  тодорхойлж чадахуйц  тоон  мэдээлэлтэй  байх,  бодлого  боловсруулагчид,  шийдвэр  гаргагчид,  эдийн засагчдыг  үнэн  бодит  шийдвэр  гаргах,  эдийн  засгийн  үр  ашгийг  нэмэгдүүлэх  нөхцөлийг бүрдүүлэх юм” гэж хууль санаачлагч үзжээ.

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн төсөлд албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа хөрөнгө, орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйл ажиллагааг  хуульд  заасан  хугацаанд  сайн  дурын  үндсэн  дээр  мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд нэг удаа албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулахгүй, холбогдох хариуцлагаас чөлөөлөх талаар тусгана.

Энэ  хуулийн  зорилт  нь  хувь  хүн,  хуулийн  этгээд бусдын  нэр  дээр бүртгүүлсэн,  нуун  дарагдуулсан  өөрийн  өмчлөлийн  хөдлөх  болон  үл  хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ  ил тод  болгон  үнэн  зөв,  шударгаар  санхүү, татварын  болон  нийгмийн  даатгалын тайланд тусгаж,  шинээр тайлагнасан, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаж шинээр мэдүүлсэн,  гаалийн  байгууллагад  нөхөн  мэдүүлсэн,  улсын  бүртгэлд  шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр  үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан татвар, санхүү,  аж  ахуйн  үйл  ажиллагаатай  холбогдох  гэмт  хэрэг  үйлдсэн,  зөрчил  гаргасан зарим этгээдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх зорилгоор “Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай” хууль гаргах шаардлага бий болсон гэж хууль санаачлагч үзэж уг хуулийг санаачилжээ.