УИХ “ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ТОГТООЛ БАТАЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг УИХ 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэн баталжээ.

Тогтоол 2 заалттай бөгөөд 1 дэх заалт нь дотроо 5 дэд заалттай.

Тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхээр заасан. Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК IPO гарган 1,5-6 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүгээр:

- уурхайн хүчин чадлыг өргөтгөх;

- нүүрс угаах үйлдвэр барих;

- авто зам барих;

- төмөр зам барих;

- өмнийн бүсэд ашиглах гадаргын усны эх үүсвэр бий болгох;

- цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байна.

Мөн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, 2018 онд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан бөгөөд тогтоолын 2 дугаар заалтаар хууль тогтоомжийн давхардал, зөрчлийг арилгах үүднээс Улсын Их Хурлын 2007 oны 27 дугаар тогтоол, 2010 оны 32, 39 дүгээр тогтоолуудад тус тус өөрчлөлт оруулахаар заажээ.

 

Эх сурвалж: http://legalinfo.mn/details/940