ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 320000 ТӨГРӨГ БОЛГОН ШИНЭЧЛЭН ТОГТООЖЭЭ.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоожээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ юм.
Ингэснээр 2016 онд 240000 төгрөгөөр тогтоогдож байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 320000 төгрөг болж байгаа бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.