ИНФОГРАФИК:Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” анх 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд үүний 3 удаад нь гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацааг тухай бүр 5 жилээр сунгасан байна.
2003 онд хууль хэрэгжиж газар өмчлүүлэх ажил эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өрхийн дундаа хамтран өмчилж байсан газрыг 2008 онд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлөх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд шинээр газар өмчлүүлэх эрх үүссэн байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 2018 онд батлагдсанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгаж хууль батлагдлаа. Уг хуультай холбогдуулан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсан.
Хууль, эрх зүйн хэлтэс
Эх сурвалж. http://www.legalinfo.mn/details/948