ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ
УИХ-аас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга нь 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Уг хуулиар хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой бүхий л харилцааг зохицуулдаг.
Шинэчлэн найруулсан энэ хуулиар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг хууль, тогтоомжид заасны дагуу цахим, эсхүл бичгийн хэлбэрээр авах боломжтой болжээ. Мөн Улсын бүртгэлийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох чиг үүргийг хэрэгжүүлэх болсон байна.
Дээрх хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл ЭНД дарж орно уу.