ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

   Монгол улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаа сарын 24-ний өдөр Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр (2018-2023)-ийг баталсан байна.

   Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогод тусган хэрэгжүүлнэ.

   Дунд хугацааны үндэсний хөтөлбөр нь Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд авах арга хэмжээ, шаардагдах төсөв, санхүүгийн тооцоолол, санхүүжилтийн эх үүсвэр, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтээс бүрдэнэ.

Эх сурвалж: http://legalinfo.mn/annex/details/8750?lawid=13738