ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТАЛЛАА
Монгол Улсын засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дугаар тогтоолоор Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмыг баталсан байна.
Энэхүү Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмыг иргэн, хуулийн этгээдээс хуулийн этгээдийн нэр авах хүсэлт гаргах, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтад тавигдах шаардлага, хязгаарлалтыг тогтоох, хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахад баримтална.
Хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд биечлэн, эсхүл цахим хэлбэрээр гаргаж болно.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/8780?lawid=13768