ХИЛИЙН ЧАНАДАД ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭХ ТУХАЙ

          Монгол Улсын Иргэний хуулийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн үл хөдлөх хөрөнгө, орон сууц, мөнгөн хадгаламжийг захиран зарцуулах, төлбөр гүйцэтгэх, хүний хөгжлийн сангаас олгож буй хувь хишгээс хүртэх болон шаардлагатай бусад асуудлаар бүрэн эрх олгох итгэмжлэлийг хилийн чанадад буй иргэд холбогдох Монгол Улсын Дипломат болон Консулын төлөөлөгчийн газарт хандан хийлгэнэ. Итгэмжлэлийг эх хувиар хүлээн авч хэрэглэх журамтай болно.
             
         Цаг хугацааны боломжгүй онцгой нөхцөлд иргэдийн хүсэлтээр тухайн
Дипломат, Консулын төлөөлөгчийн газраас итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны
Консулын газарт баталгаажсан факсаар ирүүлэх үйлчилгээ бий болгосон бөгөөд энэ
тохиолдолд итгэмжлэлийн хуулбарыг Консулын газар баталгаажуулан өгнө.
             
         Иргэд хилийн чанадад хийлгэсэн нэхэмжлэлээ Гадаад хэргийн яамны Консулын
газрын үйлчилгээний танхимаас Даваа-Баасан гарагийн 9:00-11:30, 15:00-16:30
цагийн хооронд хүлээн авна.
 

         Эх сурвалж:  http://consul.mn/09batalgaa.php