"ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭН-2018" ТЭМЦЭЭНД "МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ" ХХН-Ы БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулсан Хуульчдын мэргэшин ажиллах хандлагыг дэмжих, хувийн эрх зүйгээр дагнан ажиллаж буй өмгөөлөгчдийн мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх, мэтгэлцээний соёл, ёс зүйг төлөвшүүлэх зорилгоор “Хувийн эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээний ур чадварын мэтгэлцээний тэмцээн”-ийг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд манай нөхөрлөлөөс Б.Сод-Эрдэнэ, Б.Оюу, С.Ууганбаяр, А.Гулим нарын бүрэлдэхүүнтэй “Өмгөөлөгчид” баг "ТЭРГҮҮН" байр эзэлж шилдгээр тодорлоо.