ГАДААДААС 2019 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 377 ДУГААР ТОГТООЛООР БАТАЛЖЭЭ

         Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 377 дугаар тогтоолоор Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг баталсан байна.

         Энэхүү тогтоолын хавсралтад заагаагүй салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа 20-иос дээш ажилчидтай аж ахуйн нэгж байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт монгол ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосон байна.

         Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулж байхыг ажил олгогчид, үзлэгийг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон байна.

         Энэхүү тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2019 онд авах, Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд хяналт тавих, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, улирал тутам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тайлагнаж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан байна.

Засгийн газрын 2018 оны 377
дугаар тогтоолын хавсралт 

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН 2019 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ,
МЭРГЭЖИЛТНИЙ НИЙТ МОНГОЛ АЖИЛЛАГЧДЫН ТООНД ЭЗЛЭХ ХУВЬ, ХЭМЖЭЭ 

Салбар

Дэд салбар

Бүлэг

Анги

Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал

Нийт монгол ажиллагчдын тоо

21-30

 

31-50

51-100

 

101-200

201-түүнээс дээш

Гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь

А

 

 

 

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур

 

 

 

 

 

 

01

011

 

Нэг наст ургамлын тариалалт

10

15

20

25

30

 

 

016

0162

Мал, амьтны ашиг шимийг авахад туслах үйл ажиллагаа

10

15

20

25

30

B

 

 

 

Уул уурхайн олборлолт

 

 

 

 

 

 

06

061

0610

Газрын тос, байгалийн хийн олборлолт

10

20

30

30

30

 

 

 

 

Газрын тос, байгалийн хийн хайгуул

10

20

30

40

50

С

 

 

 

Боловсруулах үйлдвэр

 

 

 

 

 

 

13

 

 

Нэхмэлийн үйлдвэрлэл

20

20

20

25

25

 

20

 

 

Хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

15

15

15

15

15

 

23

 

 

Төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл

15

15

15

15

15

 

24

 

 

Металл үйлдвэрлэл

15

15

15

15

15

 

32

 

 

Бусад боловсруулах үйлдвэрлэл

15

15

15

15

15

 

33

 

 

Машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох  засвар үйлчилгээ

10

15

20

25

25

D

 

 

 

Цахилгаан, хий, уур, агааржуулалт

10

20

30

35

40

Е

 

 

 

Ус хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа

10

15

20

25

30

F

 

 

 

Барилга

 

 

 

 

 

 

41

410

4100

Барилга угсралт

10

30

35

45

60

 

 

421

4210

Төмөр зам болон авто замын байгууламж барих үйл ажиллагаа

10

30

35

45

60

G

 

 

 

Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ

 

 

 

 

 

 

 

45

 

Моторт тээврийн хэрэгсэл, мотоциклийн бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээ

20

20

20

20

20

H

 

 

 

Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа

25

25

25

25

25

I

 

 

 

Зочид буудал байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ

 

 

 

 

 

 

55

 

 

Зочид буудал, байр сууцаар үйлчлэх үйл ажиллагаа

15

15

15

15

15

М

 

 

 

Мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа

 

 

 

 

 

 

72

 

 

Шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, ололт, судалгааны үйл ажиллагаа

30

30

30

30

30

N

 

 

 

Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа

 

 

 

 

 

 

 

791

 

Аялал, жуулчлалын агентлаг, аяллын операторын үйл ажиллагаа

10

15

20

20

20

Р

85

 

 

Боловсрол

 

 

 

 

 

 

 

851, 852, 854

Бага болон бүрэн дунд, бусад боловсрол олгох үйл ажиллагаа

50

50

50

50

50

 

 

853, 8522, 8530

Техник мэргэжлийн дунд боловсрол болон дээд боловсрол олгох үйл ажиллагаа

40

40

40

40

40

Q

 

 

 

Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа

 

 

 

 

 

 

 

86

 

Хүний эрүүл мэндийн үйл ажиллагаа

10

10

15

15

15

 

 

87

 

Оршин суугчдад үзүүлэх халамжийн үйл ажиллагаа

10

10

15

15

15

R

 

 

 

Урлаг, үзвэр, тоглоом наадам

 

 

 

 

 

 

90

900

9000

Бүтээл туурвих, урлаг, үзвэр, үйлчилгээний үйл ажиллагаа

10

10

10

10

10

 

93

 

 

Спорт, зугаа цэнгэл, чөлөөт цагийн үйл ажиллагаа

10

10

10

10

10

S

 

 

 

Үйлчилгээний бусад үйл ажиллагаа

 

 

 

 

 

 

95

 

 

Хувийн болон өрхийн хэрэглээний зориулалттай бараа, компьютерийн засвар, үйлчилгээ

10

10

15

15

15

 

96

960

 

Хувийн үйлчилгээний бусад үйл ажиллагаа

10

10

15

15

15

U

 

 

 

Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа

 

 

 

 

 

 

99

990

9900

Олон Улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа

40

40

40

40

40

 

 

 

 

Хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий гадаад, дотоодын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа

30

30

30

30

30

                     

     Жич:         1. 5-20 хүртэлх ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага нь эдийн засгийн үйл ажиллагааны салбар харгалзахгүйгээр 1 /нэг/ гадаадын иргэн ажиллуулж болно. Үүнд: (эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал “Моторт тээврийн хэрэгсэл, мотоциклийн бөөний болон жижиглэн худалдаа, засвар үйлчилгээ” /G45/, Шашны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд хамаарахгүй)

                      2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүний 3 төлөөлөгч, гадаадын хөрөнгө оруулагч 1 хувь хүнийг хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг үндэслэн энэ тогтоолд заасан хувь, хэмжээнд хамааруулалгүй хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож болно.

 

            Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/8860?lawid=13834