“ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн Улсын их хурлын хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн батласан. Уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.9-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээ албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиас доошгүй байхаар тусгажээ.
Үүнтэй холбоотой Засгийн газрын хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.
Эх сурвалж: https://nema.gov.mn/?p=44774
Засгийн газрын тогтоол: https://www.legalinfo.mn