ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга  2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Энэхүү хуульд төрийн албанд шатлан дэвшүүлэх, мэргэшүүлэх багц  сургалтад заавал хамрагдах, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн үзэл санаа тусгагдахын зэрэгцээ Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албан хаагчийн хоёр төлөөллийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж, томилохоор хуульчилсан юм.

            Тиймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам баталсан. Журмын дагуу төлөөллийн сонгон шалгаруулалт зарлагдаад байгаа бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох төрийн албан хаагчдыг 2019 оны нэгдүгээр сарын 17-нд бүртгэх аж.   

            Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн,  45 нас хүрсэн төрийн албан хаагч нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрх нээлттэй.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээлэлтэй www.cdc.gov.mn сайтаар орж танилцана уу.

 

Эх сурвалж http://parliament.mn/n/ajmo