ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ ДУНДЫН ХӨРӨНГИЙГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Иргэний хуульд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар тусгайлан зохицуулж өгсөн. Үүнд:

 

            1.Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.

            2.Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.

           3. Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж өгсөн зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Мөн гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.