ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 5 сарын 13-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, тус хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан.
Хуулийн төсөлд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж, тус хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан хугацааг хойшлуулан 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.