ҮНЭТ ЦААС БАРЬЦААЛАХ ТУХАЙ ЖУРАМ БАТЛАГДЛАА

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 382 дугаар тогтоолоор Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу “Үнэт цаас барьцаалах тухай” журмыг баталлаа. Уг журмаар барьцаалуулагчийн бусдын өмнө хүлээх үүргийн гүйцэтгэлийг түүний эзэмшил дэх үнэт цаасаар хангуулах,барьцаанд тусгаарлуулах,үнэт цаасны барьцааны тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, барьцааны эрх үүссэнийг нийтэд мэдэгдэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор барьцаалагч, барьцаалуулагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар журамлажээ.

Тус журам нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтад хамрагдаагүй хязгаарлагдмал хариуцлагатай компани, хаалттай хувьцаат компанийн үнэт цаас, зохицуулалттай зах зээлд арилжаалахыг зөвшөөрөөгүй бусад төрлийн үнэт цаасыг барьцаалахтай болон Төв банк /Монголбанк/-ны үнэт цаас, репо арилжаа, үнэт цаасны маржин арилжаа, үнэт цаас зээлдүүлэхтэй холбоотойгоор үүсэх харилцаанд үйлчлэхгүй.

 Эх сурвалж: http://www.frc.mn/news/2748